Pages


Tuesday, August 31, 2010

Эрхэм таны амрыг эрье

Эрхэм таны амрыг эрье.

Удтал тунгаан бодсоны эцэст , ганцаараа дааж давшгүй олон олон шалтгааны улмаас энэхүү захиаг эрхэм танд хандан бичиж байна.

Намайг Жигжээ гэдэг.Би 40 настай, нөхөр , 2 хүүхдийнхээ хамт АНУ-ын Арлингтон хотод амьдардаг. Охин маань энэ жил 7 нас хүрч сургуулийн босго алхан, хүү маань ахлах сургуулиа дүүргэсэн гээд эх хүний сэтгэл хөдөлгөм сайхан үйл явдлууд энэ жилд болж өнгөрсөн ч сэтгэлийн гүн дэх уй зовлонг минь нимгэлж дийлсэнгүй.

2 жилийн өмнө би элэгний хорт хавдартай гэж оношлогдон, шинээр элэг шилжүүлэн суулгахаас өөр эрсдэл багатай, үр дүн ихтэй эмчилгээний арга үгүй гэсэн хариуг эмчээсээ сонссон билээ. Энэхүү өвчний улмаас өдөр бүр гэдэс хэвлий, тархиар хатгуулан өвдөж, амьсгал давчдан, ажиллах ямар ч чадваргүй болсны дээр өвчин маань улам бүр хүндэрч тэсвэрлэхийн аргагүй болж байна. Гэсэн хэдий ч өвчинд ялагдаж бууж өгөхгүй хэмээн хамаг байдгаар хичээсээр...

Шинэхэн дэлбээлж буй цэцэг цэврүү шиг бяцхан үрсээ бодохоор сэтгэл минь улам хатуужиж яаж ч байсан ялан дийлнэ, охиныхоо сургууль төгсөлтийг ядаж харнаа хэмээн өөрийгөө зоригжуулж байна. Хүсэхэд хясна гэгчийн үлгэрээр яаж ч хичээгээд санхүүгийн хувьд эмчилгээнийхээ зардлыг дийлэх ямар ч боломжгүй нь ойлгомжтой боллоо. Гэрийнхэн маань, найз нөхөд минь хамжиж дэмжээд, хамаг байдгаа нийлүүлээд ч дийлэхгүй нь ээ . Туслаач, сайхан сэтгэлт зон олон минь . Өдөр өдрийн нарыг үзэж охинтойгоо , халуун ам бүлтэйгээ хэдэн жил ч гэсэн илүү амьдрахсан гэсэн хүслийг минь, амьдралд шунах итгэлийг минь хөгжөөж надад нас хайрлаач, амьдралын минь энэ эгзэгтэй хэцүү үеийн зовлонг нимгэлж буяны гараа сунгаач хэмээн үнэн сэтгэлээсээ гуйж байна. Халуун сэтгэл шингэсэн тусламж хандиваа та миний гэрийн 1719 S.Garfield street ,Arlington, VA 22204 (7035822079)хаягаар илгээж болох бөгөөд эсвэл www.jigjeeforlife.blogspot.com вэб хаягаар хандив өгөх бусад аргуудын зааврыг уншаарай.

Сэтгэл дэх уйг минь тээршаалгүй сонссон эрхэм танд чин сэтгэлээсээ баярлалаа.

Сайхан сэтгэлийн тань үзүүрт шар тос тогтог.

(Дэлгэцний баруун дээд хэсэгт байгаа Donation гэсэн товчон дээр дарж шаардлагатай мэдээллээ оруулах замаар хандив өгч болно )

Таныг хүндэтгэж, итгэсэн,

Жигжээ

Хандив өгөх заавар:

1. Баруун дээд хэсэгт байгаа Donation (хандив) гэсэн товчон дээр дарах

2. Хэрэв танд paypal account байгаа бол paypal account -руугаа орон хандив өгөх

3. Хэрэв танд paypal account байхгүй бол зүүн доод хэсэгт байгаа Don't have a PayPal account?

Use your credit card or bank account (where available). Continue гэсэн хэсгийн continue гэсэн хэсэг дээр нь дарж төлбөрийн кардныхаа мэдээллийг оруулж хандив өгч болно.




No comments:

Post a Comment